-
Эцэг эхчүүд ээ, «мэргэн ухаантай болж, ... аврагдахад» нь хүүхдэдээ туслаарайХаруулын цамхаг (Судлахад зориулсан)—2017 | 12 сар
-
-
3. а) Тимот хэрхэн Христийн дагалдагч болсон бэ? б) Паул ямар 3 зүйлийг онцолсон бэ?
3 Элч Паулыг Лустрт анх МЭ 47 онд очих үеэр Тимот Есүсийн сургаалыг сонссон бололтой. Тэр үед Тимот өсвөр насны хүү байсан ч сурснаа амьдралдаа хэрэгжүүлжээ. Тэгээд хоёр жилийн дараа Паултай хамт аялах болсон. Түүнээс хойш 16 жилийн дараа Паул Тимотод «Чи заалгаж сурсан болон итгэдэг болсон зүйлээ санаж, баримталж бай. Учир нь чи хэнээс сурснаа мэддэг шүү дээ. Бас ариун судруудыг [Еврей Судрыг] багаасаа мэдэх болсон. Үүний үрээр мэргэн ухаантай болж, Христ Есүст итгэдгийнхээ ачаар аврагдана» гэж бичжээ (2 Тим. 3:14, 15). Паул Тимотын талаар юү гэж бичсэнийг анхаараарай. 1) Ариун судруудыг мэддэг, 2) сурсан зүйлдээ итгэдэг, 3) мэргэн ухаантай болж, Христ Есүст итгэдгийнхээ ачаар аврагдана гэжээ.
-
-
Эцэг эхчүүд ээ, «мэргэн ухаантай болж, ... аврагдахад» нь хүүхдэдээ туслаарайХаруулын цамхаг (Судлахад зориулсан)—2017 | 12 сар
-
-
«ИТГЭДЭГ БОЛСОН»
5. а) Тимот юунд итгэдэг байсан бэ? б) Тимот Есүсийн тухай сайн мэдээнд итгэдэг болсон нь юунаас харагддаг вэ?
5 Ариун судруудын тухай мэдлэг үнэхээр чухал. Гэхдээ Библид гардаг хүмүүс, үйл явдлыг л мэддэг байх нь учир дутагдалтай. Заалгасан зүйл нь үнэн гэдэгт Тимот «итгэдэг болсон» шүү дээ. Тэрээр Еврей Судрыг хар багаасаа мэддэг байсан. Хожим нь Есүс бол Мессиа гэдэгт бат итгэдэг болжээ. Өөрөөр хэлбэл мэдлэгийн үндсэн дээр итгэдэг болсон. Тимот сайн мэдээнд бат итгэдэг байсан учраас баптисм хүртэж, Паултай хамт миссионероор үйлчлэх болжээ.
6. Бурхны Үгнээс сурсан зүйлдээ итгэдэг болоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?
6 Тимотынх шиг итгэлтэй болоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? Нэгдүгээрт, тэвчээртэй байгаарай. Ганцхан шөнийн дотор итгэдэг болчихгүй биз дээ? Бас таны итгэдэг зүйлд хүүхэд тань хар аяндаа итгэдэг болохгүй нь лав. Библийн сургаалд итгэдэг болохын тулд хүү юм уу охин тань «оюун ухаанаа дайчлах» ёстой (Ром 12:1-ийг уншина). Үүнд эцэг эхчүүд та нар чухал үүрэгтэй. Ялангуяа асуултынхаа хариуг олоход нь та нар л туслах ёстой. Жишээ авъя.
7, 8. а) Нэгэн аав охиноо хэрхэн сургадаг вэ? б) Хүүхдэдээ тэвчээртэй хандах үе танд байсан уу?
7 Тоомас гэдэг аав 11 настай охинтой. Тэрээр: «Охин маань надаас “Ехова эволюцийн тусламжаар дэлхий дээр амьдрал бий болгосон юм биш үү?”, “Бид улс орноо өөд нь татахын тулд нийгмийн ажилд, жишээлбэл сонгуульд яагаад оролцдоггүй юм бэ?” гэх мэтээр асуудаг. Заримдаа би хоосон сургаал айлдахгүйн тулд хэлээ хазаад өнгөрдөг. Тэгээд ч зөвхөн сургаал сонсоод итгэчихдэг юм биш, баримт нотолгоонуудыг мэдэж авах хэрэгтэй биз дээ» гэжээ.
8 Хүүхдийг сургахад тэвчээр хэрэгтэйг Тоомас мэддэг. Үнэндээ Бурхны үйлчлэгч бүрд тэвчээр хэрэгтэй шүү дээ (Кол. 3:12). Охиныхоо итгэлийг батжуулахын тулд олон удаа ярилцаж багагүй цаг зав гаргах хэрэгтэйгээ Тоомас ойлгожээ. Библиэс сурсан зүйлийг нь эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэхийг хичээдэг байна. Тэрээр: «Охин маань Библиэс мэдэж авсан зүйлдээ, ялангуяа чухал чухал сургаалд үнэхээр итгэдэг үү, ойлгодог уу гэдгийг эхнэр бид хоёр мэдэх гэж хичээдэг. Асуулт асуухад нь би баярладаг. Харин юу ч асуухгүй, шууд итгэвэл миний санаа зовно» гэж ярьсан.
9. Бурхны Үгэнд итгэдэг болоход нь хүүхдэдээ туслахын тулд яах хэрэгтэй вэ?
9 Эцэг эх нь зааж сургахдаа тэвчээртэй байдаг бол хүүхэд яваандаа «үнэн хэчнээн өргөн, урт, өндөр, гүн болохыг» ойлгодог (Эф. 3:18). Хүүхдийнхээ нас, чадварт тохируулж заах хэрэгтэй. Тэд заалгасан зүйлдээ итгэдэг болбол багш, сурагчдын өмнө итгэж үнэмшдэг зүйлийнхээ талаар ярьж үзэл бодлоо хамгаалж чаддаг болно (1 Петр 3:15). Жишээ нь үхлийн талаар танай хүүхэд Библид үндэслэн тайлбарлаж чадах уу? Библид үндэслэсэн тайлбарыг ойлгодог уу?a Бурхны Үгэнд итгэдэг болоход нь туслахын тулд ихээхэн тэвчих хэрэг гардаг ч дараа нь та харамсахгүй (Д.хууль 6:6, 7).
10. Хүүхдэд зааж сургахын тулд өөр яах ёстой вэ?
10 Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайл болох нь маш чухал. «Ехова оршин байдаг бөгөөд намайг хайрладаг гэдэгт би итгэдэг үү? Тогтоосон хэм хэмжээ нь зөв гэдэгт би итгэдэг үү? Яагаад итгэдгээ би хүүхдүүддээ ярьдаг уу? Еховад үнэхээр хайртайг минь тэд мэдэх үү?». Стефани гэдэг эмэгтэй гурван охиноо бүр бага байхаас нь дээрх асуултыг өөрөөсөө асууж иржээ. «Би өөрөө итгэдэггүй бол хүүхдүүд маань итгэдэг болно гэж хүлээх нь утгагүй шүү дээ» гэж тэрээр ярьсан юм.
-