БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Залуус аа, «сайн үйлийн төлөө хичээл зүтгэлтэй» байгаарай
Паул Бурхны агуу хүчээр удирдуулан Тит болон бусад залуу хүнд «ямагт сайн үйлсээрээ үлгэр жишээ» болохыг уриалжээ (Тит 2:6, 7). Тит 2-р бүлгийн сүүлд Еховагийн ард түмэн «сайн үйлийн төлөө хичээл зүтгэлтэй» байхын тулд цэвэр ариун болсон тухай гардаг (Тит 2:14). Сайн үйлс гэдэгт Бурхны Хаант төрийн тухай тунхаглаж, заах ажил ордог. Залуус аа, та бүхэн туслах эхлэгч эсвэл бүр байнгын эхлэгчээр үйлчлэх боломжтой юу? (Су 20:29).
Чи байнгын эхлэгч болохыг хүсэж байгаа бол ажил, амьдралаа сайтар зохицуулаарай (Лу 14:28–30). Жишээ нь, чи бүрэн цагаар үйлчлэхийн хажуугаар амьдралаа хэрхэн залгуулах вэ? Цагийн нормоо хэрхэн биелүүлэх вэ? Одоогийнхоо нөхцөл байдлын талаар Еховад хэлж залбираарай (Ду 37:5). Аав ээжтэйгээ, эхлэгчээр амжилттай үйлчилж яваа хүмүүстэй ярилцаарай. Тэгээд зорилгодоо хүрэх алхам хийгээрэй. Өөрт нь үйлчлэх гэж хичээж байгаа чамайг Ехова ивээх нь дамжиггүй!
«ЕХОВАГ АЛДАРШУУЛДАГ ЗАЛУУС» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ
Эхлэгчээр үйлчлэхийн тулд зарим залуус ямар бэрхшээлийг, яаж давсан бэ?
Байнгын эхлэгч болоход нь эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн тусалж болох вэ?
Дэлгэрүүлэх хуваарьтай байх нь яагаад чухал вэ?
Хурлын гишүүд эхлэгчийг хэрхэн урамшуулж, тусалж болох вэ?
Эхлэгчид ямар ивээл хүртдэг вэ?