54-р дуу
Бат итгэлтэй явъя
1. Эртнээс Бурхан үнэнч зөнчдөө илгээн
Эгэл олонд үгээ айлдсан
Өдгөө Бурхны Хүү Есүс бид бүгдэд
Өр зүрхнээсээ гэмш гэсэн
(ДАХИЛТ)
Бамбай мэт бат итгэлтэй бол
Бэрхийг давж, эсэн мэнд үлдэнэ
Итгэлээ үйлсээр нотолбол
Энэрэнгүй Бурхан маань биднийг аварна
2. Есүсийн тушаалыг сахин биелүүлж
Ертөнц дахинд мэдээг хүргэе
Эр зоригтой, ухаалгаар үгээ хэлж
Эрхэм үнэнийг илчилье
(ДАХИЛТ)
Бамбай мэт бат итгэлтэй бол
Бэрхийг давж, эсэн мэнд үлдэнэ
Итгэлээ үйлсээр нотолбол
Энэрэнгүй Бурхан маань биднийг аварна
3. Зангуу мэт хөдөлшгүй, бат итгэлээр
Шантрахгүй, зоригтой үйлчилье
Атаат дайсан биднийг сөрөн тэмцдэг ч
Аврагдах цаг ойрхон байна
(ДАХИЛТ)
Бамбай мэт бат итгэлтэй бол
Бэрхийг давж, эсэн мэнд үлдэнэ
Итгэлээ үйлсээр нотолбол
Энэрэнгүй Бурхан маань биднийг аварна
(Бас Ром 10:10; Еф. 3:12; Евр. 11:6; 1 Иох. 5:4-ийг үзнэ үү).