29-р дуу
Үнэнч явъя
1. Бурхан минь, та зөв бурууг минь шүүгээч
Бүхий л бодол оюун, сэтгэл зүрхийг шалгаач
Итгэж найддаг тандаа үнэнч явъя
Ивээл хишгээ хүртээж, энэрэн таалаач, намайг
(ДАХИЛТ)
Үргэлж тандаа чин үнэнч үйлчилье
Үүрд мөнх тууштай байхаар бат шийдсэн билээ, би
2. Худал хуурмаг бүхнийг үзэн ядаад
Хорон хүмүүстэй би хэзээ ч нөхөрлөөгүй
Мууг үйлдэгчтэй адилтган бүү шийтгээч
Мөнхөд намайг хөтлөн, зөв замаар замнуулаач
(ДАХИЛТ)
Үргэлж тандаа чин үнэнч үйлчилье
Үүрд мөнх тууштай байхаар бат шийдсэн билээ, би
3. Үргэлж таны ариун өргөөг хайрлаж
Үнэн зүрхнээс ганцхан таныг шүтэж явъя
Таны тахилын ширээнд ойртон очоод
Талархал өргөн дуулж, түмэн олонд магтъя
(ДАХИЛТ)
Үргэлж тандаа чин үнэнч үйлчилье
Үүрд мөнх тууштай байхаар бат шийдсэн билээ, би
(Бас Дуу. 25:2-ыг үзнэ үү).