-
І хэсэг. Христийн дагалдагчийн итгэл үнэмшилЕховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
-
-
БАПТИСМ ХҮРТЭХ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН АСУУЛТ
І хэсэг. Христийн дагалдагчийн итгэл үнэмшил
Та Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаад үнэнийг мэддэг болсон. Энэ мэдлэгийнхээ ачаар Бурхантай дотноссон бөгөөд ирээдүйд Бурхны Хаант төрийн засаглал дор диваажин дэлхийд амьдарч, ивээл хишиг хүртэнэ гэж найдаж явдаг болсон нь лавтай. Та Бурхны Үгэнд бат итгэдэг болсны зэрэгцээ Христийн дагалдагчдын хуралтай нэгдсэнээр их ивээл хүртэж эхэлсэн биз ээ. Ехова өнөөдөр ард түмэндээ хэрхэн ханддагийг ч бас сайн мэддэг болсон (Зех. 8:23).
Та баптисм хүртэхээр бэлдэж байгаа учир Христийн дагалдагч хүний итгэл үнэмшлийн талаарх үндсэн мэдлэгийг давтах нь тустай. Ахлагчид тантай ярилцана (Евр. 6:1–3). Өөрийнх нь тухай мэдэх гэж хичээж мэрийж байгаа таныг Ехова хойшид ч ивээж, амласан ёсоороо шагнах болтугай (Ёох. 17:3).
1. Та яагаад баптисм хүртэхээр шийдсэн бэ?
2. Ехова гэж хэн бэ?
• «Ехова бол дээр тэнгэрт хийгээд доор газарт жинхэнэ Бурхан ... Өөр байхгүй» (Д.хууль 4:39, ШЕ).
• «Ехова гэдэг нэртэй зөвхөн Та л бүх дэлхийн цорын ганц Хамгийн дээд» (Дуу. 83:18, ШЕ).
3. Бурхнаа нэрээр нь дуудах нь таны хувьд яагаад чухал вэ?
• «Тиймээс ийнхүү залбир. “Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай”» (Мат. 6:9).
• «Еховагийн нэрээр дууддаг хүн бүр аврагдана» (Ром 10:13).
4. Еховаг илэрхийлдэг ямар ямар үг хэллэг Библид байдаг вэ?
• «Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч ... юм» (Ис. 40:28).
• «Тэнгэрийн Эцэг минь» (Мат. 6:9).
• «Бурхан бол хайр» (1 Ёох. 4:8).
5. Та Ехова Бурханд юу өгч чадах вэ?
• «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ Ехова Бурхнаа хайрла» (Марк 12:30).
• «Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой» (Лук 4:8).
6. Та яагаад Еховад үнэнч байхаар шийдсэн бэ?
• «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» (Сур. 27:11).
7. Хэнд хандан, хэний нэрээр залбирах ёстой вэ?
• «Та нар миний нэрээр Эцгээс минь юу ч гуйсан, тэрээр та нарт өгөхийг би [Есүс] батлан хэлье» (Ёох. 16:23).
8. Юуны тухай залбирч болох вэ?
• «Тиймээс ийнхүү залбир. “Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй. Өнөөдөр идэх талхыг бидэнд өгөөч. Өөрсдийн маань эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг бид уучилсны адил бидний нүглийг уучлаач. Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач. Хорон муу нэгнээс хамгаалаач”» (Мат. 6:9–13).
• «Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, Бурхан сонсдог гэдэгт бид итгэлтэй байдаг» (1 Ёох. 5:14).
9. Ехова ямар хүний залбирлыг сонсдоггүй вэ?
• «Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй. ... Учир нь тэд муу үйлс хийжээ» (Мика 3:4).
• «Еховагийн мэлмий шударга сайн хүнийг харж байдаг бөгөөд шаргуу залбирахад нь чих тавин сонсдог. Харин Еховагийн нүүр хорон мууг үйлддэг хүний эсрэг байдаг» (1 Петр 3:12).
10. Есүс Христ гэж хэн бэ?
• «Симон Петр: “Та бол Христ, амьд Бурхны Хүү” гэж хариулав» (Мат. 16:16).
11. Есүс яагаад дэлхий рүү ирсэн бэ?
• «Хүний Хүү ... үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бас олны төлөө амиа золихоор ирсэн» (Мат. 20:28).
• «Би [Есүс] Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг бусад хотод бас тунхаглах ёстой. Үүний төлөө Бурхан намайг илгээсэн юм» (Лук 4:43).
12. Есүсийн золиосонд талархдагаа хэрхэн илэрхийлэх вэ?
• «Христ бүгдийн төлөө үхсэн нь амьд хүмүүс цаашид өөрсдийнхөө төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд амилсан түүний төлөө амьдраасай гэснийх юм» (2 Кор. 5:15).
13. Есүс ямар эрх мэдэлтэй вэ?
• «Тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхийг Бурхан надад өгсөн» (Мат. 28:18).
• «Бурхан түүнд өмнөхөөс нь илүү их эрх мэдэл болон бусад бүх нэрнээс илүү эрхэм нэр өгсөн» (Флп. 2:9).
14. Та Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл бол Есүсээр томилогдсон «итгэмжит, ухаалаг боол» гэдэгт итгэдэг үү?
• «Эзэн нь гэрийнхэндээ цагт нь хоол унд өгүүлэхээр томилсон итгэмжит, ухаалаг боол нь чухам хэн бэ?» (Мат. 24:45).
15. Бурхны агуу хүч бодгаль мөн үү?
• «Тэгэхэд тэнгэрийн элч: «Бурхны агуу хүч чам дээр бууж, Хамгийн дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх нэгэн нь ариун гэгдэнэ, Бурхны Хүү гэгдэнэ» (Лук 1:35).
• «Та нар нүгэлтэй атлаа хүүхдэдээ сайн юм өгөхийг боддог бол тэгэх тусмаа тэнгэр дэх Эцэг өөрөөс нь гуйдаг хүнд агуу хүчээ өгнө биз дээ!» (Лук 11:13).
16. Ехова агуу хүчээ хэрхэн ашигладаг вэ?
• «ЭЗЭНий үгээр тэнгэрүүд, амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн» (Дуу. 33:6).
• «Бурхан агуу хүчээрээ дэмжихэд та нар намайг ... дэлхий даяар гэрчилнэ» (Үйлс 1:8).
• «Сударт байгаа нэг ч зөгнөл хүний санаанаас гараагүй ... Учир нь зөгнөл бол хүний бодол биш, харин ариун хүчээр удирдуулдаг хүмүүс Бурхны илчилснийг хэлсэн хэрэг» (2 Петр 1:20, 21).
17. Бурхны Хаант төр гэж юу вэ?
• «Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» (Дан. 2:44).
18. Бурхны Хаант төр таны төлөө юу хийх вэ?
• «Тэрээр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо» (Илч. 21:4).
19. Бурхны Хаант төр ивээл хишгээ хүртээх цаг ойрхон байгаа гэдэгт та яагаад итгэдэг вэ?
• «Шавь нар нь хэдүүлхнээ ирээд “Хэзээ ийм юм болох вэ? Таны ирчихээд байгаагийн болон энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг юу байх вэ? Та хэлж өгөөч” гэлээ. Есүс тэдэнд ингэж хариулжээ. “... Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй өлсгөлөн болно, газар хөдөлнө. Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ”» (Мат. 24:3, 4, 7, 14).
• «Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ ... Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дуртай, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ захирагддаггүй, талархдаггүй, үнэнч бус, хүнийг хайрладаггүй, эвлэршгүй, гүжирдэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, урвагч, бодлогогүй, бардам ихэмсэг, Бурхныг хайрлахын оронд зугаацаж цэнгэхийг л боддог, сүсэгтэй хүний дүртэй ч, сүсэг бишрэлийнхээ дагуу амьдардаггүй болно» (2 Тим. 3:1–5).
20. Хаант төрийг чухалд үздэгээ та хэрхэн харуулдаг вэ?
• «Тиймээс Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун» (Мат. 6:33).
• «Есүс шавь нартаа “Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа больж, тарчлаах шонгоо үүрч, намайг үргэлж дага”» (Мат. 16:24).
21. Сатан болон чөтгөрүүд гэж хэн бэ?
• «Та нарын эцэг бол Диавол. ... Диавол ... алуурчин болсон» (Ёох. 8:44).
• «Агуу том луу буюу дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэрээр дэлхий рүү хаягдлаа. Түүнтэй хамт тэнгэрийн элчүүд нь ч доош хаягдав» (Илч. 12:9).
22. Сатан Еховаг болон үнэнч үйлчлэгчдийг нь хэрхэн буруутгасан бэ?
• «Тэр эмэгтэй могойд хандаж “Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан: «Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ» гэж айлдсан” хэмээжээ. Тэр могой эмэгтэйд “Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэжээ» (Эх. 3:2–5).
• «Сатан ЭЗЭНд хариулан “Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм”» (Иов 2:4).
23. Та Сатаны худалчийг хэрхэн баталж болох вэ?
• «Бүх зүрхээрээ [Бурханд] үйлчлэгтүн» (Ш.дээд 28:9).
• «Үхэн үхтэлээ би үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» (Иов 27:5).
24. Хүн яагаад үхдэг вэ?
• «Нэг хүнээс болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ» (Ром 5:12).
25. Хүн үхээд яадаг вэ?
• «Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж» (Ном. 9:5).
26. Нас барагсад ирээдүйд яах вэ?
• «Шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна» (Үйлс 24:15).
27. Тэнгэрт амилж Есүс Христтэй хамт захирах хүний тоо хэд вэ?
• «Сион уулан дээр Хурга болон 144 000 хүн зогсож байгааг би харлаа. Тэр хүмүүсийн духан дээр Хурга болон Эцгийн нэр бичээстэй байв» (Илч. 14:1).
-
-
ІІ хэсэг. Христийн дагалдагчийн амьдралЕховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
-
-
БАПТИСМ ХҮРТЭХ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН АСУУЛТ
ІІ хэсэг. Христийн дагалдагчийн амьдрал
Та Библи судлах явцдаа Ехова танаас юу хүсдэгийг, бас хэм хэмжээнд нь нийцүүлэн амьдралаа хэрхэн өөрчлөхийг мэддэг болсон. Сурч мэдсэнийхээ дагуу амьдралыг үзэх үзэл, зан чанар, биеэ авч явах байдлаа нэлээд их өөрчилсөн нь лавтай. Нэгэнт та Еховагийн тогтоосон хэм хэмжээг баримтлан амьдрахаар эргэлт буцалтгүй шийдсэн учраас Бурхны үйлчлэгч болоход бэлэн болжээ.
Ехова ямар шаардлага тавьдгийг, таалалд нь нийцдэг үйлчлэгч болохын тулд юу хийх хэрэгтэйг сайн ойлгоход дараах асуултууд тус болно. Түүнчлэн, хүний мөсөөр сайн байж, бүх үйл хэргээ Еховаг алдаршуулах зорилгоор хийх нь хэчнээн чухал болохыг ойлгуулна (2 Кор. 1:12; 1 Тим. 1:19; 1 Петр 3:16, 21).
Та Библийг судалсныхаа ачаар Еховад захирагдаж, байгууллагатай нь нэгдэхийг чин сэтгэлээсээ хүсдэг болсон нь эргэлзээгүй. Хурал, гэр бүлийн амьдрал болон төр засгийн эрх мэдэлд хамаатай Еховагийн тогтоосон журмыг сахих талаар ямар ойлголттойгоо дараах асуулт, Библийн зүйлүүдийн тусламжтайгаар шалгаарай. Ингэснээр ард түмнээ сургаж, өөртэйгөө дотно байлгахын тулд авдаг Бурхны арга хэмжээг илүү их эрхэмлэдэг болох нь лавтай. Үүнийг эрхэмлэн үнэлдэг хүн цуглаанд боломжийнхоо хэрээр очиж, хөтөлбөрт нь чадах чинээгээрээ идэвхтэй оролцохыг хүснэ.
Түүнээс гадна, энэ хэсэгт Хаант Төрийн тухай тунхаглах ажилд тогтмол оролцож, Еховагийн тухай болон хүн төрөлхтний төлөө юу хийж байгааг нь бусдад мэдүүлэхийн чухлыг онцолно (Мат. 24:14; 28:19, 20). Эцэст нь, Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх гэдэг нь хэчнээн онцгой зүйл гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрнэ. Энэхүү ярилцлагын ачаар нигүүлсэлд нь талархаж буйгаа үйл хэргээрээ харуулдаг таныг Ехова өндрөөр үнэлдэг гэдгийг тодорхой ойлгож авах болно.
1. Гэрч хүн гэрлэлтийн талаар ямар үзэл бодолтой байх ёстой вэ? Гэрлэлтээ цуцлуулж болох Библийн үндэстэй цорын ганц шалтгаан юу вэ?
• «Хүнийг анхнаас нь эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээснийг та нар уншаагүй юм уу? Бурхан: “Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлээд нэг бие болно” хэмээсэн. Тэгэхээр, тэд цаашдаа хоёр биш, нэг бие юм. Тиймээс Бурхны нийлүүлснийг хэн ч бүү салгаг. ... Эхнэр нь садар самуун явдалд орооцолдоогүй атал эхнэрээсээ салж өөр эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг» (Мат. 19:4–6, 9).
2. Хамтран амьдрагчид яагаад гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн байх ёстой вэ? Та гэр бүлтэй бол гэрлэлтээ хууль ёсоор батлуулсан уу?
• «Төр засаг болон эрх баригчдад захирагдан дуулгавартай бай» (Тит 3:1).
• «Бүгд гэрлэлтийг хүндлэг. Гэрлэсэн хүмүүсийн ор бузартаагүй байг. Учир нь ганц бие ч бай, гэрлэсэн ч бай садар самуун явдалтай бүх хүнийг Бурхан шүүнэ» (Евр. 13:4).
3. Та гэр бүлдээ ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
• «Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор» (Сур. 1:8).
• «Христ бол хурлын тэргүүн ... билээ. Үүнтэй адилаар, нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Нөхрүүд ээ, Христ хурлыг хайрла[сны] адил эхнэрээ хайрлаж яв» (Эф. 5:23, 25).
• «Эцгүүд ээ, хүүхдээ бүү уурлуул. Харин Еховагийн зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүл» (Эф. 6:4).
• «Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай бай. Ингэх нь Эзэнд таалагддаг» (Кол. 3:20).
• «Эхнэрүүд ээ, нөхөртөө захирагд» (1 Петр 3:1).
4. Амийг хүндэтгэх ёстойн учир юу вэ?
• «[Бурхан] бүх хүнд амь амьсгал болоод бүх юмыг өгдөг. ... Бид Бурхны ачаар амьтай болж, ажиллаж амьдардаг» (Үйлс 17:25, 28).
5. Хүний амийг бүрэлгэх, үр хөндүүлэх ёсгүйн учир юу вэ?
• «Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход, ... ямар нэгэн гэмтэл учирсан [«үхлээр төгссөн», ШЕ] бол амийг амиар [төлнө]» (Ег. 21:22, 23).
• «Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн нэг нь ч болоогүй байхад тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ» (Дуу. 139:16).
• «ЭЗЭН доорх ... зүйлийг үзэн яддаг. Гэм зэмгүй цусыг урсгагч гар» (Сур. 6:16, 17).
6. Цусны талаарх Бурхны тушаал юу вэ?
• «Цус, боомилж нядалсан аливаа зүйлийг ... цээрлэгтүн» (Үйлс 15:29).
7. Итгэл нэгтнүүдээ хайрлах ёстойн учир юу вэ?
• «Бие биеэ хайрла гэсэн шинэ тушаалыг би өгч байна. Би та нарыг яаж хайрласны адил та нар бие биеэ тийн хайрла. Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» (Ёох. 13:34, 35).
8. Амь насанд аюултай халдварт өвчинг бусдад халдаахгүйн тулд дараах тохиолдолд яах нь зөв бэ? а) Өвчин туссан хүн сэтгэл хөдлөлөө тэврэх, үнсэх зэргээр илэрхийлэхгүй байх нь яагаад зөв бэ? б) Өвчтэй хүн хэн нэгэн өөрийг нь гэртээ уриагүй бол гомдох ёсгүйн учир юу вэ? в) Өвчин туссан байж болзошгүй тохиолдолд гэрлэх зорилгоор хүнтэй үерхэхээсээ өмнө яагаад өөрийн санаачилгаар шинжилгээ хийлгэх ёстой вэ? г) Баптисм хүртэхээсээ өмнө ахлагчдын зөвлөлийн зохицуулагчид өвчнийхөө тухай яагаад мэдэгдэх хэрэгтэй вэ?
• «Нэг нэгнээ хайрлах гэдэг өрнөөс өөр ямар ч өргүй бай. ... “Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла” ... Хайрладаг хүн бусдад муу юм хийдэггүй» (Ром 13:8–10).
• «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» (Флп. 2:4).
9. Ехова биднээс бусдыг уучлахыг хүсдэгийн учир юу вэ?
• «Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай. Ехова та нарыг дуртайяа уучилсны адил та нар бас дуртайяа уучлах учиртай» (Кол. 3:13).
10. Итгэл нэгтэн тань таныг гүтгэх юм уу луйвардвал яах хэрэгтэй вэ?
• «Ах дүү чинь чиний эсрэг нүгэл үйлдвэл очоод хоёулхнаа ярилцаж бурууг нь хэл. Хэрэв чамайг сонсвол чи зөв юм хийхэд нь тусалсан хэрэг. Хэрэв чамайг сонсохгүй бол нэг юм уу хоёр хүнийг дагуулж оч. Ингэвэл хоёр юм уу гурван гэрчийн мэдүүлгээр хэрэг нотлогдоно. Тэднийг сонсохгүй бол хуралд хэл. Хурлыг ч сонсохгүй бол тэр хүн чиний хувьд харь үндэстэн, татвар хураагч мэт байг» (Мат. 18:15–17).
11. Ехова доор дурдсан нүглүүдийг хэрхэн үздэг вэ?
▪ Садар самуун үйлдэх
▪ Хиймэл шүтээн шүтэх
▪ Ижил хүйстэнтэйгээ явалдах
▪ Хулгай хийх
▪ Мөрийтэй тоглоом тоглох
▪ Архидан согтуурах
• «Бүү мэхлэгд! Садар самуун явдалтан, шүтээн шүтэгч, завхайрагч, эр хүнд биеэ үнэлдэг эр, ижил хүйстэнтэйгээ явалддаг эр, хулгайч, шуналтан, архичин, үг хэлээр дайрч доромжлогч, дээрэмчин Бурхны Хаант төрд багтахгүй» (1 Кор. 6:9, 10).
12. Та садар самуун буюу гэр бүлээс гадуурх бүх төрлийн бэлгийн харьцаанаас яахаар бат шийдсэн бэ?
• «Садар самуун явдлаас зугтагтун!» (1 Кор. 6:18).
13. Дасал болгодог болон сэтгэцэд нөлөөлдөг бодисыг эмчилгээний бус зорилгоор хэрэглэхийг яагаад цээрлэх ёстой вэ?
• «Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон биеэ өргөхийг та бүхэнд уриалъя. Ингэвэл та нар оюун ухаанаа дайчлан Бурханд үйлчилж чадна. Өнөө үеийн хэвэнд цутгуулахаа боль. Харин Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг сайн мэдэж авахын тулд үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил» (Ром 12:1, 2).
14. Чөтгөрүүдээс эхтэй Еховагийн хориглодог ямар ямар заншил байдаг вэ?
• «Та нарын дунд, ... мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин, хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч бүү байг» (Д.хууль 18:10, 11).
15. Ноцтой нүгэл үйлдсэн хүн Бурхны сайшаалыг дахин хүртэхийг хүсвэл ямар ямар алхмыг хойшлуулалгүйгээр хийх ёстой вэ?
• «Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд гэм нүглээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв» (Дуу. 32:5).
• «Өвчтэй хүн байна уу? Тэр хүн хурлын ахлагчдыг дуудаг. Тэд түүний төлөө залбирч, Еховагийн нэрээр түүнийг тослог. Итгэлтэйгээр залбирахад өвчтэй нэгэн эдгэж, Ехова түүнийг босгоно. Хэрэв тэр хүн нүгэл үйлдсэн бол уучлагдана» (Яак. 5:14, 15).
16. Итгэл нэгтэн тань ноцтой нүгэл үйлдсэнийг мэдвэл та яах ёстой вэ?
• «Хэрэв хүн аливаа хэргийг харсан, эсвэл мэдсэн байгаад гэрчил гэсэн шаардлагыг сонссон атлаа хэлэлгүй нүгэл үйлдвэл тэр хүн өөрийн гэм бурууг үүрэх болно» (Лев. 5:1).
17. Хэн нэг хүнийг Еховагийн Гэрч биш болсон гэж зарлавал тэр хүнд хэрхэн хандах ёстой вэ?
• «Христийн дагалдагч болсон хэр нь садар самуун явдалтай, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтдэг, эсвэл үг хэлээр дайрч доромжилдог, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнээс холбоогоо тасал гэсэн үг юм. Тийм хүнтэй хамт хоол идэж ч болохгүй гэсэн үг» (1 Кор. 5:11).
• «Хэрэв хэн нэгэн та нар луу ирээд Христийн зааснаас өөрийг заавал түүнийг гэртээ бүү хүлээж ав, түүнтэй бүү мэндэл» (2 Ёох. 10).
18. Еховаг хайрладаг хүнтэй дотносон нөхөрлөх ёстойн учир юу вэ?
• «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» (Сур. 13:20).
• «Бүү мэхлэгд. Муутай нөхөрлөвөл сайн зуршил эвдэрдэг» (1 Кор. 15:33).
19. Еховагийн Гэрчүүд яагаад улс төрийн асуудлаар төвийг сахидаг вэ?
• «Би [Есүс] ертөнцийнх бишийн адил тэд ертөнцийнх биш юм» (Ёох. 17:16).
20. Төр засгийн эрх мэдэлд захирагдах ёстойн учир юу вэ?
• «Дээд эрх мэдлүүдэд хүн бүр захирагд. Учир нь Бурхан зөвшөөрсөн тул эрх мэдэл байдаг бөгөөд бүгдээрээ хэмжээ хязгаартай» (Ром 13:1).
21. Хүний гаргасан хууль, Бурхны хуультай зөрчилдвөл яах вэ?
• «Бид хүнд бус, Бурханд захирагдах ёстой» (Үйлс 5:29).
22. Ажил сонгохдоо ертөнцөөс тусгаар байхад тань ямар ямар Библийн зүйл тус болох вэ?
• «Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» (Мика 4:3).
• «Миний ард түмэн, та нар тэр эмтэй [Агуу Вавилонтой] хамт нүгэл үйлдэхгүй, гамшгуудад нь өртөхгүй байя гэвэл тэндээс гарцгаа» (Илч. 18:4).
23. Амралт чөлөөт цагаа өнгөрөөх, үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо та юуг сонгож, юунаас татгалздаг вэ?
• «ЭЗЭН ... хүчирхийлэлд дурлагчийг ... үзэн яддаг» (Дуу. 11:5).
• «Мууг жигш, сайнаас зуур» (Ром 12:9).
• «Үнэн, чухал, зөв, цэвэр ариун, хайр татам, сайшаамаар, сайн, магтууштай юм байгаа бол эдгээрийг бодож бай» (Флп. 4:8).
24. Еховагийн Гэрчүүд яагаад бусад шашны байгууллагын шүтлэгтэй холбоотой ёс заншил юм уу үйл ажиллагаанд оролцдоггүй вэ?
• «Та нар ... “Еховагийн ширээ” болон чөтгөрүүдийн ширээнээс зэрэг хүртэх аргагүй» (1 Кор. 10:21).
• «“Тэднээс ... тусгаар бай”. “Бузар юманд хүрэхээ боль” гэж Ехова хэлдэг. “Би та нарыг хүлээж авна”» (2 Кор. 6:17).
25. Баяр ёслолд оролцох эсэхээ шийдэхэд ямар ямар зарчим тус болох вэ?
• «[Израйлчууд] үндэстнүүдтэй хутгалдаж, тэдний үйлсээс суралцан, өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн» (Дуу. 106:35, 36).
• «Үхэгсэд юу ч мэддэггүй аж» (Ном. 9:5).
• «Би ертөнцийнх бишийн адил тэд ертөнцийнх биш юм» (Ёох. 17:16).
• «Та нар эрээ цээргүй хэрэг хийх, хүсэл тачаалаа хорьж дийлэлгүй автах, архидах, эмх замбараагүй найрлан цэнгэх, хэн нь архи их уудгаа үзэх, жигшүүрт шүтээн шүтэх зэргээр харь үндэстнүүдийн таалдаг юмыг хангалттай урт хугацаанд хийж явсан» (1 Петр 4:3).
26. Төрсөн өдөр тэмдэглэх эсэхээ шийдэхэд Библийн ямар түүх тус болдог вэ?
• «Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх түшмэддээ зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг түшмэдийнхээ дунд дээш өргүүлж, ахлах сөнчийг сөнчийнх нь ажилд дахин оруулав. ... Харин ахлах талхчныг дүүжилжээ» (Эх. 40:20–22).
• «Херодын төрсөн өдрийн найран дээр Херодиагийн охин бүжиглэжээ. Херод ихэд таашаан охинд юу хүссэнийг нь өгөхөө амлав. Эхийнхээ ятгалгад автсан охин: “Баптисм хүртээгч Ёоханы толгойг царан дээр тавьж өгнө үү” гэв. Ингээд шорон руу хүн явуулж түүнийг цаазлуулжээ» (Мат. 14:6–8, 10).
27. Та яагаад ахлагчдын зөвлөгөөг дагахыг хүсдэг вэ?
• «Удирдаж байгаа хүмүүстээ дуулгавартай байж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд та нарыг үргэлж анхаарч байдаг бөгөөд үүнийхээ тайланг Бурханд өгнө. Тэдэнд захирагдаж, дуулгавартай байвал тэд үүргээ баяртайгаар, санаа алдалгүйгээр биелүүлэх юм. Харин санаа алдвал та нарт л муу» (Евр. 13:17).
28. Библийг уншиж судлахын тулд тогтмол цаг гаргах нь та болон танай гэр бүлийн хувьд яагаад чухал вэ?
• «Тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй» (Дуу. 1:2, 3).
29. Та яагаад цуглаандаа очиж оролцох дуртай вэ?
• «Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно. Чуулганы дунд би Таныг магтах болно» (Дуу. 22:22).
• «Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавьж, цуглаан таслах зуршилтай зарим хүнийг дуурайлгүй үргэлж цуглаж, бие биеэ урамшуулан зоригжуулж байя. Тэр өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхааръя» (Евр. 10:24, 25).
30. Есүсийн бидэнд даалгасан хамгийн чухал ажил юу вэ?
• «Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун. ... Баптисм хүртээ. Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» (Мат. 28:19, 20).
31. Хаант төрийн үйл хэргийг дэмжихийн тулд хандив өргөх болон итгэл нэгтнүүддээ туслахдаа ямар сэтгэлээр хандвал Еховаг баярлуулах вэ?
• «Эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл» (Сур. 3:9).
• «Хүн бүр шийдсэнийхээ дагуу, харам сэтгэлээр биш, сайн дураараа өгөгтүн. Учир нь Бурхан дуртайяа өгдөг хүнийг хайрладаг» (2 Кор. 9:7).
32. Христийн дагалдагчдад ямар ямар сорилт бэрхшээл тулгардаг вэ?
• «Зөв юм хийгээд хавчигддаг хүн жаргалтай. Учир нь тэнгэрийн Хаант төр тийм хүнийх. Намайг дагадгаас болж хүмүүс та нарыг доромжилж, хавчиж, элдвээр гүтгэхэд та нар жаргалтай. Тэнгэрт гараад агуу шагнал хүртэх учир баярлагтун, ихэд баярлагтун. Учир нь та нараас өмнөх зөнчид бас тийнхүү хавчигдаж байсан» (Мат. 5:10–12).
33. Еховагийн Гэрчүүдийн нэг болж баптисм хүртэх нь хосгүй завшаан гэхийн учир юу вэ?
• «Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь ... Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ» (Иер. 15:16).
-
-
Баптисм хүртэх хүмүүстэй хийх төгсгөлийн ярилцлагаЕховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
-
-
БАПТИСМ ХҮРТЭХ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН АСУУЛТ
Баптисм хүртэх хүмүүстэй хийх төгсгөлийн ярилцлага
Еховагийн Гэрчүүд гол төлөв чуулганыхаа үеэр баптисм хүртээдэг. Баптисм хүртэх хүмүүс тусгай илтгэл сонссоныхоо дараа суудлаасаа босож, илтгэгчийн тавих дараах хоёр асуултад чанга, тодорхой хариулдаг:
1. Та нүглээ гэмшсэнээ, Еховад өөрийгөө зориулснаа, Есүс Христээр дамжуулан аврагдахаа хүлээн зөвшөөрч байна уу?
2. Та баптисм хүртсэнээр Еховагийн байгууллагад орж Еховагийн Гэрч болно гэдгээ ойлгож байна уу?
Баптисм хүртэх хүмүүс эдгээр асуултад зөвшөөрсөн хариу өгвөл золиосонд итгэдэг болсноо, мөн Еховад өөрсдийгөө эргэлт буцалтгүй зориулснаа «олон нийтэд тунхаглаж» байна гэсэн үг (Ром. 10:9, 10). Тийм учраас, дээрх асуултад бат итгэлтэйгээр хариулахын тулд залбирч байгаад, урьдчилж сайн эргэцүүлэн бодох нь зүйтэй.
Та залбирлаараа Еховад өөрийгөө зориулж, зөвхөн Түүнийг шүтэж хүслийг нь биелүүлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавихаа амласан уу?
Боломж гармагц баптисм хүртэнэ гэдэгтээ та одоо ч итгэлтэй хэвээрээ байна уу?
Баптисм хүртэхдээ ямар хувцас өмсвөл зохистой вэ? (1 Тим. 2:9, 10; Ёох. 15:19; Флп. 1:10).
Бид «даруу, ухаалаг» хувцаслаж «Бурхнаас эмээдэг» гэдгээ илэрхийлэх ёстой. Тиймээс баптисм хүртэх хүмүүс хэт задгай загвартай усны хувцас юм уу элдэв уриа лоозон, реклам сурталчилгаа бүхий хувцас өмсөх нь зохимжгүй. Харин цэвэр цэмцгэр, аятайхан, мөн уг арга хэмжээг хүндэтгэж буйгаа харуулахаар хувцаслах хэрэгтэй.
Баптисм хүртэх үедээ биеэ хэрхэн авч явах ёстой вэ? (Лук 3:21, 22).
Есүс хэрхэн баптисм хүртсэн нь өнөөгийн бидэнд үлгэр жишээ болдог. Тэрээр баптисм хүртэхийг хариуцлагатай үйл явдал гэж ойлгож байсан бөгөөд энэ нь тэр үед биеэ хэрхэн авч явснаас нь илэрхий байдаг. Тэгэхээр баптисм хүртээх газар тоглож наадах, сэлж шумбах зэргээр уг явдлыг үл тоомсорлосон аливаа үйлдэл хийхгүй байх нь зүйтэй. Түүнчлэн баптисм хүртээд гарч ирж байгаа хүн гавьяа байгуулсан мэт аашлах нь зохимжгүй. Баптисм хүртэх нь баярт үйл явдал мөн хэдий ч баярласан сэтгэлээ зөв зохистой илэрхийлэх хэрэгтэй.
Тогтмол цуглаандаа очиж хуралтайгаа нягт холбоотой байх нь Еховад үнэнч хэвээрээ байхад тань хэрхэн тус болох вэ?
Баптисм хүртсэнийхээ дараа ч бие даан Библи судлах хуваариа чанд баримталж, дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь яагаад чухал вэ?
-