Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
Монгол хэвлэл (1995-2026)
Гарах
Нэвтрэх
Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Тавтай морилно уу.
Еховагийн Гэрчүүд энэхүү номын санг янз бүрийн хэлээр судалгаа хийхэд зориулан гаргав.
Хэвлэл татаж авахыг хүсвэл jw.org сайтад зочилно уу.
Зарлал
Дараах хэлээр шинээр гарсан: Chedungun (Coast), Dominican Sign Language, French (Canada)
  • Өнөөдөр

9 сарын 7, даваа

Бурхан ... өөрийг нь цөхрөлтгүй хайдаг хүнийг шагнадаг (Евр. 11:6).

Ехова биднийг одоо амар тайван, сэтгэл хангалуун байлгаж, ирээдүйд мөнх амьдруулна. Тэрбээр шагнах хүсэлтэй, хүч чадалтай гэдэгт бид итгэдэг. Тиймээс эртний үнэнч үйлчлэгчдийн адилаар чадах бүхнээ хийн түүнд үйлчилдэг. I зуунд амьдарч байсан Тимот тэдгээр үйлчлэгчийн нэг юм (Евр. 6:10–12). Тимот амьд Бурханд итгэж найддаг байв (1 Тим. 4:10). Тиймээс өөрийгөө дайчлан хичээл зүтгэлтэй үйлчилсэн. Чухам яаж? Дэлгэрүүлэх ажилдаа ч, хуралдаа ч илүү чадварлаг заадаг болохыг элч Паул зөвлөсөн. Мөн хөгшин, залуу гэлтгүй итгэл нэгтнүүддээ сайн үлгэр дуурайл болох ёстой байлаа. Түүнчлэн зарим хүнд шулуухан ч хайрын сэтгэлээр зөвлөгөө өгөх зэрэг амаргүй даалгавар авсан (1 Тим. 4:11–16; 2 Тим. 4:1–5). Ехова өөрийг нь шагнана гэдэгт Тимот итгэдэг байв (Ром 2:6, 7). хц24.06 х. 22–23 д/м 10–11

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026

9 сарын 8, мягмар

ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгч[дээр] ... дамжуулан Израиль ба Иудад анхааруул[сан] (Х.дэд 17:13).

Еховагийн илгээсэн зөнчид ард түмэнд нь анхааруулга өгч, алдааг нь засахыг хичээдэг байв. Жишээ нь, Иеремиа: «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн. ... Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би нигүүлсэнгүй. ... Би үүрд уурлахгүй. Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ... Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр» гэж уламжилсан (Иер. 3:12, 13). «Бүхий л зүрхээрээ над руу эргэж ир» гэснийг нь Иоел дамжуулжээ (Иоел 2:12, 13, ШЕ). Мөн «Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун» гэж Исаиа тунхагласан (Ис. 1:16–19). «Хорон муу хүнийг өөрийнхөө замаас эргэж, амьдрахаас нь илүүгээр түүний үхэлд Би баярлана гэж үү? ... Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй. ... Тиймээс гэмшиж амьдар» хэмээн хэлэх зааврыг Езекиел Еховагаас авчээ (Езе. 18:23, 32). Ехова хүмүүсийг мөнх амьдруулахыг хүсдэг учраас гэмшихэд нь баярладаг. хц24.08 х. 9 д/м 5–6

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026

9 сарын 9, лхагва

Судар бүрийг Бурхан бичүүлсэн [бөгөөд] ... тустай (2 Тим. 3:16).

Ехова бид бүгдийг бэлгэдлийн хоол ундаар хангаж, удирдаж, хамгаалдаг. Дэлхийн бүх хүн Библийг унших боломжтой болсон нь Ехова алаг үздэггүйн нэг жишээ юм. Ариун Судрыг анх еврей, арамей, грек хэлээр бичсэн. Эдгээр эх хэлээр нь уншиж чаддаг хүмүүс чаддаггүй хүмүүсээс Еховатай илүү дотно харьцаатай гэсэн үг үү? Огтхон ч үгүй (Мат. 11:25). Еховад сайшаагдах нь боловсролын түвшин, хэлний мэдлэгээс шалтгаалахгүй. Өндөр боловсролтой эсэхээс үл хамааран Ехова дэлхийн бүх хүнд мэргэн ухаанаа хүртээмжтэй болгодог. Агуу хүчээрээ удирдан бичүүлсэн Библи нь мянга мянган хэлээр орчуулагдаж, улмаар хүмүүс сургаалаас нь ач тус хүртэж, түүнтэй хэрхэн дотнын найз болохыг мэдэж авдаг (2 Тим. 3:16, 17). хц24.06 х. 6–7 д/м 13–15

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026
Тавтай морилно уу.
Еховагийн Гэрчүүд энэхүү номын санг янз бүрийн хэлээр судалгаа хийхэд зориулан гаргав.
Хэвлэл татаж авахыг хүсвэл jw.org сайтад зочилно уу.
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах