Дуулал
Удирдаачид зориулав. Маскил. Давидын дуу. Давид Ахимелехийн гэрт очсоныг едом хүн Доег Саулд хэлжээ.
52 Хүчит хүн ээ, чи юунд муу үйлсээрээ гайхуулна вэ?
Бурхны үнэнч хайр үүрдийнх.
2 Чиний хэл тонгорог шиг хурц.
Чи мууг сэдэж, хууран мэхэлдэг.
3 Чи сайныг биш, мууг хайрладаг.
Үнэнийг биш, худлыг ярих дуртай. (Села)
4 Худал хуурмагийг ярьдаг хүн ээ,
Чи хорон үг бүрд дуртай.
5 Тийм учраас Бурхан чамайг нэгмөсөн унагаж,
Барьж аваад майхнаас чинь гарган
Амьд хүмүүсийн дундаас зайлуулна. (Села)
6 Зөв хүмүүс үүнийг хараад сүрдэнэ.
Тэд чамайг шоолон,
7 «Бурхныг хоргодох газраа болгоогүй,
Эд баялагтаа найдсан,
Хорон төлөвлөгөөндөө түшиглэсэн хүнийг хараач» гэлцэнэ.
8 Харин би Бурхны өргөөнд чидун жимсний саглагар мод шиг байх болно.
Бурхан намайг үүрд мөнхөд үнэнчээр хайрлана гэдэгт би итгэдэг.
9 Үйл хэргийн тань төлөө би таныг үүрд магтана.
Үнэнч хүмүүсийг тань байхад таны нэрд би найдна.
Учир нь таны нэр сайхан.