Иоханы бичсэн сайн мэдээ
3 Иудейчүүдийн удирдагч Никодем+ гэдэг фарисай байжээ. 2 Тэрбээр шөнө+ Есүс рүү очиж, «Рабби*,+ та бол Бурхны явуулсан багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхан туслахгүй бол+ хэн ч таны үйлддэг гайхамшгийг үйлдэж чадахгүй шүү дээ»+ гэжээ. 3 Есүс: «Хэрэв хүн дахин* төрөхгүй л бол+ Бурхны Хаант төрийг үзэхгүй гэдгийг би батлан хэлье» гэхэд+ 4 Никодем: «Хөгшин хүн яаж дахин төрөх билээ? Эхийнхээ хэвлийд буцаж ороод дахин төрж болно гэж үү?» хэмээн асуув. 5 Есүс: «Би танд батлан хэлье. Усаар баптисм хүртэж,+ Бурхны агуу хүчийг авч*+ төрөхгүй л бол хэн ч Бурхны Хаант төрд орж чадахгүй. 6 Махан биеэс махан бие төрдөг, Бурхны агуу хүчнээс Бурхны хүүхэд төрдөг. 7 Хүмүүс та нар дахин төрөх ёстой гэж хэлсэнд минь бүү гайх. 8 Салхи хаашаа л бол хаашаа салхилдаг. Та нар исгэрэхийг нь сонсдог ч хаанаас хаашаа салхилдгийг мэддэггүй. Бурхны агуу хүчийг авч төрсөн хүн үүнтэй адил юм»+ гэж өгүүлэв.
9 Тэгтэл Никодем: «Яаж тэгдэг юм бэ?» гэж асуухад 10 Есүс: «Та израилчуудын багш атлаа үүнийг мэдэхгүй юү? 11 Би батлан хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг. Харин та нар бидний гэрчилснийг хүлээж авдаггүй. 12 Намайг газрын юмыг ярихад итгэхгүй бол тэнгэрийн юмыг ярихад яаж итгэх юм бэ? 13 Тэнгэрээс бууж ирсэн+ хүний Хүүгээс өөр нэг ч хүн тэнгэрт гараагүй.+ 14 Мосе цөлд байхдаа могойг өргөсөн шиг+ хүний Хүү өргөгдөх ёстой.+ 15 Ингэснээр түүнд итгэдэг хүн бүр мөнх амьтай болох юм.+
16 Учир нь Бурхан хүн төрөлхтнийг* үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.+ Энэ нь Хүүд итгэдгээ баталдаг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм.+ 17 Бурхан хүн төрөлхтнийг шүүлгэхийн тулд бус, авруулахын тулд Хүүгээ дэлхий рүү илгээсэн билээ.+ 18 Хүүд итгэдэг хүнийг шүүхгүй.+ Хүүд итгэдэггүй хүн аль хэдийн шүүгдсэн. Яагаад гэвэл, тийм хүн Бурхны цорын ганц Хүүгийн нэрд итгээгүй.+ 19 Шүүх үндэслэл нь энэ юм. Гэрэл дэлхийд ирсэн+ боловч хүмүүс бузар мууг үйлддэг учир харанхуйг гэрлээс илүү хайрлаж байлаа. 20 Бузар булай юм хийдэг хэн боловч гэрлийг үзэн яддаг бөгөөд үйлсээсээ болж зэмлэл хүлээх* вий гээд гэрэл рүү ирдэггүй. 21 Харин зөв юм хийдэг хэн боловч Бурхны таалалд нийцүүлдгээ илэрхий болгох гээд гэрэл рүү ирдэг»+ хэмээн ярив.
22 Ингээд Есүс шавь нартайгаа Иудейн хөдөө нутгаар явж, тэдэнтэй хамт хэсэг зуур байн, баптисм хүртээж байв.+ 23 Харин Иохан Салимын ойролцоох Аенон гэдэг газар баптисм хүртээж байв. Учир нь тэр газар ус ихтэй байсан+ бөгөөд хүмүүс баптисм хүртэхээр ирдэг байлаа.+ 24 Иохан тэгэхэд шоронд ороогүй байсан юм.+
25 Иоханы шавь нар ариусгалын талаар нэг иудей хүнтэй маргалджээ. 26 Дараа нь Иохан дээр хүрч ирээд «Рабби, Иорданы цаана тантай хамт байсан, таны гэрчилсэн+ тэр хүн баптисм хүртээж, бүгд л түүн рүү очиж байна» гэв. 27 Иохан тэдэнд «Бурхан өгөөгүй л бол хүн юу ч авч чадахгүй. 28 “Би бол Христ биш.+ Харин түүний өмнө явахаар илгээгдсэн юм” гэж хэлснийг минь та нар сонссон.+ 29 Сүйт бүсгүйтэй хүн бол сүйт залуу.+ Сүйт залуугийн найз дэргэд нь зогсож яриаг нь сонсохдоо үлэмж их баярладаг. Үүнтэй адил, би үлэмж их баярлаж байна. 30 Түүний үйлс өргөжиж, минийх хумигдах учиртай» хэмээжээ.
31 Дээрээс ирсэн нь+ бүгдээс агуу. Газрын хүн бол газрынх бөгөөд газрын юм ярьдаг. Тэнгэрээс ирсэн нь бүгдээс агуу+ бөгөөд 32 үзсэн, сонссоноо гэрчилдэг.+ Харин нэг ч хүн үгийг нь хүлээж авдаггүй.+ 33 Үгийг нь хүлээж авсан хүн Бурхныг үнэнч гэж батлан тамгаа дарсан гэсэн үг.+ 34 Бурхны илгээсэн нэгэн Бурхны үгийг хэлдэг.+ Учир нь Бурхан агуу хүчээ харамгүй өгдөг. 35 Эцэг Хүүдээ хайртай,+ Хүүгийнхээ гарт бүхнийг атгуулсан.+ 36 Хүүд итгэдэг хүн мөнх амьдарна.+ Хүүд дуулгаваргүй хүн мөнх амьдрахгүй.+ Бурхан тийм хүнд уурлан хилэгнэдэг.+