Дуулал
Өгсөж явах үеийн дуу. Соломоны дуу.
127 Ехова байшинг барихгүй бол
Барилгачдын шаргуу хөдөлмөр талаар болно.
Ехова хотыг хамгаалахгүй бол
Манаач сэрүүн байсны хэрэг гарахгүй.
2 Эрт босож,
Орой унтан
Хоолны төлөө зүтгэдэг чинь дэмий хоосон юм.
Учир нь тэрбээр хайртай хүмүүстээ санаа тавьж, тэднийг тайван унтуулдаг.
4 Залуу хүний хөвгүүд
Дайчны гар дахь сумтай адил.
5 Тэднээр саадгаа дүүргэдэг хүн жаргалтай.
Тийм хүн ичгэвтэр байдалд орохгүй.
Учир нь хөвгүүд нь хотын хаалган дээр дайснуудтайгаа ярилцана.