Дуулал
91 Хамгийн дээд Нэгний нуувчид амьдардаг хүн
Төгс хүчит Нэгний сүүдэрт хоргодно.
2 Би Еховад «Та бол миний хоргодох газар, бат цайз,
Миний итгэж найддаг Бурхан» гэж хэлнэ.
3 Тэрбээр чамайг шувуу агнагчийн урхинаас,
Хөнөөлт тахлаас аварна.
4 Тэрбээр чамайг өдөөрөө халхална.
Чи түүний жигүүр доор хоргодно.
Түүний итгэмжит байдал том бамбай, бат цайз болно.
5 Шөнө чамд айдас төрөхгүй.
Өдөр шунгинан нисэх сумнаас ч чи айхгүй.
6 Харанхуйд тархдаг тахлаас ч,
Үд дунд сүйрүүлдэг хөнөөлөөс ч айхгүй.
8 Муу хүмүүс шийтгэгдэхийг чи харна.
Энэ бүхнийг чи зүгээр л харна.
9 Чи: «Ехова бол миний хоргодох газар» гэж хэлсэн учраас
Хамгийн дээд Нэгнийг амьдрах газраа* болгосон.
10 Ямар ч гамшиг чамд тохиолдохгүй.
Ямар ч зовлон майханд чинь ойртохгүй.
11 Учир нь чамайг хаана ч явсан хамгаалахыг
Тэрбээр тэнгэрийн элч нартаа тушаана.
12 Хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ
Тэд чамайг тосоод авна.
13 Чи залуу арслан, наж могойг гишгэж,
Зогдортой арслан, аварга могойг дэвсэлнэ.
14 Бурхан ийн айлдсан. «Тэр намайг хайрласан учраас би түүнийг аварна.
Миний нэрийг мэддэг учраас би түүнийг хамгаална.
15 Тэр намайг дуудаж, би түүнд хариулна.
Зовох цагт нь би түүнтэй хамт байна.
Би түүнийг аварч, алдаршуулна.
16 Би түүнийг урт наслуулж,
Аврагч гэдгээ харуулна».