БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛУК 8, 9
Есүсийг дагая гэвэл яах ёстой вэ?
Тариачин ямар ч зүйлд сатаарахгүй байвал газраа тэгшхэн хагалдаг байв. Үүн шиг Христийн дагалдагчид ардаа орхисон зүйлдээ харамсах учиргүй (Флп 3:13).
Зовлон бэрхшээл тохиолдохын цагт өнгөрсөн амьдралынхаа, ялангуяа, үнэнийг мэдээгүй байх үеийнхээ сайн сайхныг үгүйлж мэднэ. Өмнө нь зовлон бэрхшээл багатай, илүү жаргалтай амьдарч байсан юм шиг санагдаж магадгүй. Израйлчууд Египетийг орхисныхоо дараа яг ингэж бодож байсан (То 11:5, 6). Тэдэн шиг бодолтой байвал хуучин янзаараа амьдрах хүсэлтэй болж мэднэ. Үүний оронд одоо ямар ивээл хүртэж байгаагаа, ирээдүйд Хаант төрийн ивээл дор хэчнээн жаргалтай байхаа бодож эргэцүүлэх нь тустай (2 Ко 4:16–18).