ХИЧЭЭЛ 03
Библид итгэж болох уу?
Библид маш олон амлалт, зөвлөгөө байдгийг бид үзлээ. Одоо та Библийн сургаалыг сонирхож байгаа байх. Гэхдээ бас «Библи их эртний ном биз дээ? Тэгэхээр зөвлөгөө нь хоцрогдсон юм биш үү? Ирээдүйн талаар амласан бүхэнд нь итгэж болох уу?» гээд эргэлзэж байж болох юм. Олон сая хүн Библид итгэдэг болсон. Та бас итгэх ямар үндэс байдгийг өөрөө шалгаж үзээрэй.
1. Библи үнэн зөв баримтад тулгуурласан ном уу, үлгэрийн ном уу?
«Үнэний үгсийг зөвөөр нь» бичсэн гэж Библид байдаг (Номлогчийн үгс 12:10). Библид хүмүүсийн үнэн бодит түүх гардаг (Лук 1:3; 3:1, 2-ыг уншина уу). Олон түүхч, археологич Библид гардаг хүн, газар орон, үйл явдал, цаг хугацааг үнэн зөв гэдгийг, түүхэн баримттай тохирдгийг баталдаг.
2. Библийг хоцрогдоогүй ном гэж яагаад хэлж болох вэ?
Библийг цаг үеэсээ түрүүлсэн ном гэж хэлж болно. Жишээлбэл Библид шинжлэх ухаантай холбоотой мэдээлэл бий. Тэдгээр нь тухайн үед нийтээрээ хүлээн зөвшөөрч байсан ойлголтуудаас тэс өөр байв. Харин орчин үеийн шинжлэх ухаан Библид үнэн зөв юм бичсэн байдгийг баталдаг. Библи нь «мөнхийн мөнхөд бат тогтоогдсон». Өөрөөр хэлбэл, бичигдсэн бүхэн нь хэзээд үнэн зөв, найдвартай байдаг (Дуулал 111:8).
3. Библид бичсэн, ирээдүйн тухай зөгнөлд яагаад итгэж болох вэ?
Библид «хийгдээгүй байгаа зүйлсийг» урьдаас бичсэн олон зөгнөлa бий (Исаиа 46:10). Түүхэн үйл явдлуудыг болохоос нь бүр өмнө яг таг зөгнөжээ. Түүгээр барахгүй одоо дэлхий даяар болж байгаа үйл явдлуудыг Библид урьдаас нарийн тодорхой зөгнөсөн байдаг. Энэ хичээлээр Библийн зарим зөгнөлийг авч үзье. Яг таг биелдгийг нь мэдээд та лав гайхна даа!
УХАЖ ОЙЛГОЁ
Библи орчин үеийн шинжлэх ухаантай тохирдог эсэхийг шалгаж, яг таг биелсэн зөгнөлүүдээс заримыг нь судлаарай.
4. Библи шинжлэх ухаантай тохирдог
Эрт үед хүмүүс дэлхийг ямар нэг юман дээр тогтдог гэж боддог байжээ. ВИДЕОГ хамт үзээрэй.
Одоогоос 3 500-аад жилийн өмнө бичигдсэн «Иов» номд юу гэж байдгийг анхаараарай. Иов 26:7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Ийм эртний номд дэлхийг «хоосон юман дээр» өлгөдөг гэсэн нь яагаад сонирхолтой байна вэ?
Хүмүүс 200-аад жилийн өмнөөс л байгаль дахь усны эргэлтийн талаар нарийн ойлголттой болсон. Харин Библид 3 500-аад жилийн өмнө энэ талаар бичжээ. Иов 36:27, 28-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Библид усны эргэлтийг тайлбарласан байдаг нь яагаад гайхалтай вэ?
Эдгээр зүйлийг уншаад Библид итгэх таны итгэл батажсан уу?
5. Түүхэн үйл явдлуудыг Библид зөгнөсөн нь
Исаиа 44:27—45:2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Вавилоныг сүйрэхээс 200 жилийн өмнө ямар тодорхой зүйлүүдийг зөгнөсөн байна вэ?
МЭӨb 539 онд Персийн хаан Кореш (Кир) армиа дагуулан Вавилон хотыг эзэлснийг түүх баталдаг. Тэд шуудуу ухаад хотын хамгаалалт болсон мөрнийг татрааж, онгорхой дааман хаалгаар нь нэвтрэн хотыг тулалдахгүйгээр эзлэн авчээ. Өдгөө 2 500 гаруй жил өнгөрсөн ч Вавилон балгас хэвээрээ байна. Энэ талаар Библид юу гэж зөгнөснийг анхаараарай.
Исаиа 13:19, 20-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Энэ зөгнөл хэрхэн биелж байна вэ?
6. Өнөөгийн байдлын талаар Библид зөгнөсөн нь
Библид өнөө үеийг «эцсийн өдрүүд» гэжээ (2 Тимот 3:1). Эцсийн өдрүүдийн талаар Библид юу гэж зөгнөсөн байдгийг анхаараарай.
Матай 24:6, 7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Эцсийн өдрүүдэд дэлхий дахинд юу болно гэж Библид бичсэн байдаг вэ?
2 Тимот 3:1–5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Эцсийн өдрүүдэд ямар зан араншинтай хүмүүс олширно гэсэн бэ?
Таны бодлоор одоо ямар хүн их болсон бэ?
ЗАРИМ ХҮН: «Библи бол үлгэр домгийн ном» гэдэг.
Библид итгэж болох хамгийн том баталгаа нь таны хувьд юу вэ?
ДҮГНЭЛТ
Библи бол түүх, шинжлэх ухаантай тохирдог, зөгнөл нь биелдэг ном учраас та итгэж болно.
Давтах асуулт
Библи үнэн зөв баримтад тулгуурласан ном уу, үлгэрийн ном уу?
Библи шинжлэх ухаантай тохирдгийг харуулсан жишээ хэлнэ үү.
Библи ирээдүйд юу болохыг баттай хэлж өгдөг ном мөн үү? Яагаад тэгж бодож байна вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Библид шинжлэх ухаантай зөрчилддөг зүйл бий юү?
«Эцсийн өдрүүдийн» шинж тэмдэг юу вэ?
«Бидний нүдэн дээр биелж буй 6 зөгнөл» («Харуулын цамхаг», 2011 оны 5-р сарын 1)
Грекийн эзэнт гүрний талаарх Библийн зөгнөл яаж биелснийг мэдэж аваарай.
Библийн зөгнөлүүдийг мэдээд Библийн талаарх бодлоо өөрчилсөн хүний тухай уншаарай.
«Бурхан байхгүй гэж боддог байсан» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2017 №5)
a Зөгнөл гэдгээр ирээдүйд юу болох талаарх Бурхнаас ирсэн мэдээг хэлдэг.
b МЭӨ гэдэг нь «Манай эриний өмнөх», МЭ гэдэг нь «Манай эриний» гэсэн үг.