ХИЧЭЭЛ 45
Төвийг сахина гэж яахыг хэлдэг вэ?
Есүс дагалдагчдаа ертөнцийнх биш байх ёстой гэж хэлсэн (Ёохан 15:19). Тийм учраас бид төвийг сахих ёстой. Төвийг сахих гэдгээр улс төр, цэрэг дайны асуудлаар аль нэг талд орохгүй байхыг хэлдэг. Гэхдээ төвийг сахихад заримдаа хэцүү байдаг нь үнэн. Төвийг сахидгаас маань болж хүмүүс шоолж, доромжилж болох юм. Тэгвэл төвийг сахих байр сууриасаа няцалгүй Ехова Бурханд үргэлж үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?
1. Христийн жинхэнэ дагалдагчид засгийн газарт яаж ханддаг вэ?
Христийн дагалдагчид төр засгаа хүндэлдэг. Есүс: «Цезарийн юмыг Цезарьт ... өг» гэсэн учраас бид оршин сууж байгаа улсынхаа хуулийг чанд мөрддөг (Марк 12:17). Жишээлбэл төлөх ёстой татвараа төлдөг. Библид бичсэнээр, Ехова зөвшөөрсөн учраас л төр засгууд оршин тогтнодог (Ром 13:1). Тэгэхлээр засгийн газруудын эрх мэдэл хэмжээ хязгаартай гэсэн үг. Бид хүн төрөлхтний бүх асуудлыг Бурхны Хаант төр л шийднэ гэдэгт итгэдэг.
2. Бид яаж төвийг сахидаг вэ?
Бид Есүс шиг улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй. Хүмүүс Есүсийн гайхамшиг үйлдэхийг хараад хаан болгохыг оролдсон ч Есүс татгалзсан (Ёохан 6:15). Яагаад тэр вэ? Хожим нь Есүс: «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэж тайлбарлажээ (Ёохан 18:36). Бид Есүсийг дуурайж төвийг сахидгаа олон аргаар харуулдаг. Жишээлбэл дайнд оролцдоггүй (Мика 4:3-ыг уншина уу). Туг далбаа гэх зэрэг үндэсний бэлгэ тэмдгээ хүндэлдэг ч шүтэж мөргөдөггүй (1 Ёохан 5:21). Аль нэг нам эвсэл, нэр дэвшигчийн талд ордоггүй. Ийнхүү Бурхны Хаант төрд чин үнэнч гэдгээ баталдаг.
УХАЖ ОЙЛГОЁ
Ямар үед төвийг сахихад амаргүй байж болох вэ? Еховад таалагдах шийдвэр яаж гаргах вэ? Хариуг нь мэдэж аваарай.
3. Христийн жинхэнэ дагалдагчид төвийг сахидаг
Есүс болон анхны дагалдагчид нь бидэнд үлгэр дуурайл үзүүлсэн. Ром 13:1, 5–7; 1 Петр 2:13, 14-ийг уншина уу. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бид засгийн газраа яагаад хүндлэх ёстой вэ?
Төр засагт захирагддагаа яаж харуулах вэ?
Дайны үеэр зарим улс төвийг сахина гэж зарладаг мөртлөө дайтаж буй талуудын аль алиныг нь дэмждэг. Үүнийг жинхэнээсээ төвийг сахиж байна гэж хэлж болох уу? Ёохан 17:16-г уншина уу. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Төвийг сахина гэж яахыг хэлдэг вэ?
Төр засаг Бурхны хуультай зөрчилдсөн юм хийлгэх гэвэл яах вэ? Үйлс 5:28, 29-ийг уншина уу. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Төр засгийн гаргасан хууль Бурхны хуультай зөрчилдвөл бид хэнийх нь хуулийг дагах ёстой вэ?
Христийн дагалдагчид ямар ямар нөхцөлд төр засагт захирагдахгүй байж болох вэ?
4. Үйл хэргээрээ ч, бодол санаагаараа ч төвийг сахиарай
1 Ёохан 5:21-ийг уншина уу. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Видеонд гарсан Аенге яагаад намд элсээгүй вэ? Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх зэрэг үндсэрхэх үзлийг дэвэргэсэн арга хэмжээнд оролцоогүй нь ямар учиртай вэ?
Таны бодлоор Аенге зөв шийдвэр гаргасан уу?
Өөр ямар үед төвийг сахихад амаргүй байж болох вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Олон улсын спортын тэмцээн уралдааныг үзэхдээ яагаад төвийг сахих хэрэгтэй вэ?
Улс төрчид амьдралд маань шууд хамаатай шийдвэр гаргавал яаж төвийг сахих вэ?
Улс төрийн тухай ярих дуртай хүмүүстэй нийлж нөхөрлөх, улс төрийн мэдээ их үзэх нь төвийг сахихад маань яаж нөлөөлж магадгүй вэ?
ЗАРИМ ХҮН: «Чи яагаад төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, төрийн дуулал дуулдаггүй юм бэ?» гэж асууж болох юм.
Та тийм хүнд юу гэж хариулах вэ?
ДҮГНЭЛТ
Христийн дагалдагчид бодол санаа, үг яриа, үйл хэргээрээ төвийг сахидаг.
Давтах асуулт
Бид төр засгийн өмнө ямар үүрэг хүлээдэг вэ?
Бид улс төрийн асуудлаар яагаад төвийг сахидаг вэ?
Төвийг сахихад ямар үед амаргүй байж болох вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Төвийг сахихын тулд юугаа золиослох шаардлага гарч магадгүй вэ?
Төвийг сахих байр сууриасаа няцахгүйн тулд гэр бүлээрээ урьдаас яаж бэлдэх вэ?
«Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо төвийг сахиарай» (4:25)
Ажил албаа сонгохдоо энэ ертөнцийнх биш гэдгээ яаж батлахыг мэдэж аваарай.
«Хүн бүр өөрийн ачааг үүрнэ» («Харуулын цамхаг», 2006 оны 3-р сарын 1)